банк

 БАНК ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тодорхойлолт:

Банк хөтөлбөрийн бакалаврын зэргийн боловсролын агуулга нь банк, санхүүгийн байгууллагуудад харилцагчийн үйлчилгээний зөвлөх, зээлийн ажилтан, судалгаа шинжилгээ хийх, бодлого боловсруулах мэргэжилтэн бэлтгэх, хянан шалгагч хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилго, зорилт:

Санхүүгийн шинжлэх ухааны орчин үеийн үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилсан онолын болон практик мэдлэгтэй, ажил олгогчдын шалгуур, шаардлагыг хангасан банкны удирдлагаар мэргэшсэн, хөрвөх чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. Үүнд:

  • Түүх, соёл, зан заншил, үндэсний өв уламжлалаа дээдлэн бахархах үзэл төлөвшсөн, эх оронч сэтгэлгээтэй, байгаль орчинд ээлтэй ханддаг, бусдын түүх, хэл, соёлыг хүндэтгэдэг, эх хэлээрээ ярих, бичих, найруулах, харилцах академик чадвартай болсон байна.
  • Хувь хүн, баг хамт олны хөгжил, төлөвшил, хүн төрөлхтний үнэт зүйл, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг, өөрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ үр дүнтэй ашиглаж нийгмийн харилцаанд ёс зүйтэй, манлайлан оролцдог, насан туршдаа тасралтгүй суралцах эрмэлзэлтэй болсон байна.
  • Олон улсын  чиг  хандлага,  шинжлэх  ухаан,  техник  технологийн  дэвшил өөрчлөлт, судалгаа шинжилгээний арга зүйг ажил мэргэжилдээ үр дүнтэй, бүтээлчээр ашигладаг, глобал орчинд хөрвөх чадвартай мэргэжилтэн болсон байна.
  • Банк санхүүгийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх, зээлийн судалгаа, шинжилгээ хийх, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх, санхүүжилтийн шийдвэр гаргах, эрсдэлийг тодорхойлох, судалгааны үр дүнг тайлагнах, дотоод хяналтын үйл ажиллагаа явуулах чадвартай, салбар дундын шинжлэх ухааны ололт амжилтаас тасралтгүй суралцаж хэрэгжүүлдэг болсон байна.

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажлын байр:

Банк санхүүгийн байгуулллага, хөрөнгийн зах зээлийн брокер, диллерийн компани, арилжааны болон нийгмийн даатгал, татвар, төрийн сан, бусад төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна санхүүгийн зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.

  • Борлуулалтын болон харилцагчийн үйлчилгээний ажилтан;
  • Зээлийн мэргэжилтэн, зээлийн эрсдэлийн шинжээч, барьцаа хөрөнгийн үнэлгээний менежер;
  • Банкны санхүүгийн менежер, хөрөнгө оруулалтын менежер
  • Банкны дтоод аудитын газарт аудитор, ахлах аудитор;
  • Гадаад худалдааны санхүүжилтийн хэлтэст мэргэжилтэн;
  • Үнэт цаасны компанид хөрөнгө зохицуулалтын менежер, хөрөнгийн шинжээч, брокер, диллер;
  • Хөрөнгө оруулалтын банкинд диллер, хөрөнгө зохицуулалтын менежер;
  • Төрийн болон хувийн өмчийн байгууллагын санхүүгийн менежер, санхүүгийн шинжээч;

Гүнзгийрүүлэн судлах чиглэл:

  • Хөтөлбөрийг сонгосон суралцагч нь тус сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрүүдээс сонгон хавсарга болон хос хөтөлбөрөөр суралцаж давхар мэргэжил эзэмших боломжтой.

Хөтөлбөрийн хөрвөх чадвар болон карьер өсөлтийн боломж

Банк хөтөлбөрөөр төгсөгч нь төрийн болон хувийн өмчийн бүх төрлийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, аж ахуй нэгж байгууллагад ажиллаж, захирал, бүх түвшний менежер, эдийн засагч, харилцагчийн үйлчилгээний менежер, дотоод хяналт, мэргэжилтнээр ажиллах боломжтой.

Банк мэргэжлийн хөтөлбөрөөр төгсөх нь төгсөлтийн дараах санхүү, банкны чиглэлээрх мэргэжлийн шалгалтанд амжилттай оролцож, мэргэжлийн цол, зэрэг ахиулахад давуу тал болдог. Үүнд:

  • Зээлийн мэргэшсэн ажилтан /1-3 түвшин/
  • Санхүүгийн мэргэшсэн шинжээч /CFA, олон улсын мэргэшсэн цол/
  • Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт
  • Татварын мэргэшсэн зөвлөх
  • Худалдан авах үйл ажиллагааны мэргэшсэн ажилтан
  • Даатгалын мэргэшсэн шинжээч /CII/ 
  • Компанийн Засаглал (Компанийн ТУЗ-ын гишүүнээр ажиллах боломж)
  • Магистр, докторын сургалтууд

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Санхүү эдийн засгийн тэнхимийн БАНК мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулга