Дотуур байр

ДОТУУР БАЙР

    

            Сургуулийн барилгын "Б" корпусын 1-р давхарт 50 ортой оюутны байр үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт ашигтай талбай нь 336 м. кв ба нэг оюутанд ноогдох талбай 4,8 м.кв. 2016 онд Оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөнхий шаардлагад нийцүүлэн нийт өрөөнүүдэд иж бүрэн засвар хийсэн. Нийтийн ариун цэврийн өрөө, душны өрөө, хоол бэлтгэх гал тогооны өрөөтэй. Нэг өрөөнд 4-5 оюутан амьдардаг ба 24 цагаар 4 ээлжийн зохион байгуулагч ажиллаж байгаа. Дотуур байрны 1 өрөөг оюутны бие даах өрөө болгон тохижуулсан. Өндөр хурдны интернет сүлжээнд холбогдсон.