Сургуулийн товч танилцуулга

МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ

 

Монгол Улсын Их Сургуулийн Эрдэнэт сургууль нь нийгэм, эдийн засгийн эрэлт шаардлагад нийцсэн, улс орны хөгжилд мэдлэг, хүч хурд нэмсэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн Монгол улсын, боловсрол шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болж ирсэн бахархам түүхтэй. МУИС-ийн Эрдэнэт сургууль нь 1992 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Гэгээрлийн яам, Эрдэнэт хотын АДХГЗ-ны хамтарсан 284/85 тоот тушаалаар УБИС-ийн харъяа ГХДС нэртэй байгуулагдаж улмаар  Монгол улсын гэгээрлийн сайдын 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 тоот тушаалаар МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль болон өргөжсөн юм. Монгол улсын засгийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 тоот тогтоол, БСШУЯ-ны сайдын 36 тоот тушаалаар МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль болж, МУИС-ийн захирлын 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 529 тоот тушаалаар МУИС-ийн Орхон сургууль болсон. МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 тоот тогтоолоор МУИС-ийн Эрдэнэт сургууль болон нэрээ өөрчилсөн.

Тус сургууль нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар магадлан итгэмжлэгдэж Монгол улсын хэмжээнд 33 дахь, Орхон аймгийн хэмжээнд анхны магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон юм. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар 10 жилийн хугацаатай 2 дахь удаа, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн 5 дахь, Эрдэнэт сургуулийн 3 дахь удаагийн байгууллага  магадлан итгэмжлэлийн гэрчилгээ хүлээн авсан. Мөн НББ /D041101/ бакалаврын хөтөлбөр дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  02 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магдлан итгэмжлэгдсэн.

Тус сургууль нь анх 1992 онд байгуулагдах үедээ одоогийн МСҮТ-ийн (тэр үеийн ТМС) байранд 8 өрөө түрээсээр ашиглан 1998 оны 06 сар хүртэл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан бол сургалт явуулах орчин нөхцөлийг сайжруулахад орон нутгийн захиргаанаас анхаарал хандуулж Дэнж байгийн нутаг дэвсгэрт байрлах Зөвлөлтийн цэргийн ангийн казармын барилгын хэсгийг (А корпус) аймгийн засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 224 тоот захирамжаар тус сургуульд гэрээгээр ашиглуулахаар болсон билээ. Орхон аймгийн Засаг даргын 2000 оны 372 тоот захирамжаар гэрээгээр бүрэн (Б корпусын хамт) ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар Монгол Улсын Их хурлын 2002 оны 93 дугаар тогтоолын дагуу энэхүү барилгыг Орон нутгийн өмчлөлөөс төрийн өмчлөлд шилжүүлэн тус сургуульд эзэмшүүлэх болсон. 2004 онд Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Өвсний үндэс” төслийн буцалтгүй  тусламжийн санхүүжилтээр “Б” корпусыг  шинэчлэн засварлаж сургалтын үйл ажиллагааг явуулах болсон.

2011 онд сургууль өөрийн хөрөнгөөр 864м2 спортын залны иж бүрэн барилгыг барьж ашиглалтанд оруулсан.

Тус сургууль нь 1362,7м2 ашигтай талбай болон 1330 суудал бүхий хичээлийн байр, 80 оюутны багтаамжтай оюутны дотуур байр, “Коhа” систем нэвтэрсэн, 130 суудалтай 3 уншлагын танхим, 17400 гаруй ном, сурах бичиг бүхий номын сан, өндөр хурдны интернетэд холбогдсон мэдээлэл технологийн төв, иж бүрэн тоноглогдсон лингафон кабинет, 864м талбай бүхий биеийн тамирын зал болон чийрэгжүүлэх танхим, тохилог цайны газар, 1,96 га эдлэн газар, аялал жуулчлалын баазтай.

Тус сургуульд ажиллаж байсан захирлууд:

  1. Ц.Хүрэлсамбуу /1992-1993/
  2. П.Тунгалаг /1993-1997/
  3. Х.Лхагвасүрэн /1997-1998/
  4. Э.Равдан /1997-1998/
  5. Н.Нансалмаа /1998-2000/
  6. Д.Моломжамц /2000-2002/
  7. 7. Ч.Дашсамбуу /2002-2008/
  8. Д.Намжил /2008-2017/
  9. Т.Энх-Амгалан /2017-

1996-2000 оноос Англи, Орос хэлний багш, Англи Орос хэлний орчуулга, Орчуулагч-референт, Англи хэлний багш, 2000-2001 оны хичээлийн жилээс Нягтлан бодох бүртгэл, 2001-2002 оны хичээлийн жилээс Бизнесийн удирдлага, Япон хэлний орчуулагч, 2003-2004 оны хичээлийн жилээс Аялал жуулчлалын менежмент, Герман хэлний орчуулагч, 2005-2006  оны хичээлийн жилд Санхүү, Даатгал, Татвар, Банк хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. 1996 онд анхны төгсөлтөө хийснээс хойш эдүүгээ 26 удаагийн төгсөлтөөр гадаад хэл, эдийн засаг, аялал жуулчлал, уул уурхайн менежмент чиглэлээр 5500 орчим мэргэжилтэн бэлтгэжээ. Мөн манай сургуульд гадаадын, тухайлбал ОХУ, Казакстан, Турк, Солонгос, БНХАУ-аас  оюутнууд суралцаж байна.

  Тус сургууль 2007-2008 оны хичээлийн жилээс ЭЗС, НШУС-тай хийсэн гэрээний дагуу Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Гадаад хэл заах арга зүй чиглэлээр магистрантурын сургалтыг бие даан Орхон аймагт явуулж эхэлсэн. Мэргэжлийн 4 тэнхимд 33 эрдэмтэн багш ажиллаж байгаагаас 6 багш боловсролын докторын зэрэгтэй, багш нарын 60 гаруй хувь нь докторантурт суралцаж байна.

Өнөөдөр тус сургууль нь дараах мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг олгох сургалт явуулж байна. Үүнд:

БАКАЛАВРЫН СУРГАЛТ

  • Багш, гадаад хэлний боловсрол (англи, орос)
  • Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол
  • Гадаад хэлний орчуулга (англи, хятад, япон)
  • Даатгал
  • Маркетинг
  • Менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү

ДОТООДЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР

  • Олон улсын харилцаа(2+2 хамтарсан)
  • Ойн аж ахуй(2+2 хамтарсан)
  • Сэтгэл судлал (2+2)
  • Төрийн удирдлага (2+2)
  • Хүрээлэн буй орчин судлал(2+2 хамтарсан)

МАГИСТРЫН СУРГАЛТ

  • Ажил мэргэжил судлал
  • Боловсрол судлал
  • Бизнесийн менежмент
  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү
  • Хүний нөөцийн менежмент

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

  1. АНУ-ын Энх тайвны корпус (2014.08.14)
  2. АНУ-ын Теннеси мужийн “Теннеси олон улсын хамтын ажиллагааны байгууллага”  (2013.02.27)
  3. ОХУ-ын Буриадын улсын их сургууль (2006, 2011.11.24)
  4. ОХУ-ын Томскийн улсын багшийн их сургууль 2008, 2011
  5. Турк улсын “Яадигар” сан, “Tika” сан 2010.10.01
  6. Турк улсын Измир хотын “Izmir” их сургууль
  7. БНХАУ-ын Яантай хотын Жянвэн дээд сургууль 2010
  8. БНСУ-ын “Uiduk” их сургууль 2011.06.21
  9. Япон улсын “Jica” сайн дурын байгууллагаг 2012.01.01
  10. БНХАУ-ын Hanban  сайн дурын байгууллага 2008
  11. Солонгос улсын “Koica” сайн дурын байгууллага 2010
  12. Монгол-Япон төв 2005
  13. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон дотоодын их, дээд сургуулиуд 2012.01.24
  14. Энэтхэг улс Valuepoint сургалтын төв 2012.01.30
  15. Турк “Gediz” их сургууль 2015.07.27

 

  • 2004 оны Орхон аймгийн “Шилдэг их сургууль”
  • 2005 оны Орхон аймгийн “Шилдэг байгууллага”
  • 2008 оны 09 сарын 01-ний өдрийн 435 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу ХААН банкны нэрэмжит 306 тоот лекцийн танхимийг ашиглалтад оруулсан.
  • 2009 оны Орхон аймгийн “Шилдэг ногоон байгууламжтай байгууллага”
  • 2010 онд ХААИС-тай нэгдсэн.
  • 2011-2012 оны хичээлийн жилээс лицей ангийг хичээлүүлж эхэлсэн.

2011 оны Орхон аймгийн “Тэргүүний шимтгэл төлөгч байгууллага”

  • 2011 оны Орхон аймгийн “Топ татвар төлөгч байгууллага”
  • 2011 оны монголын шилдэг ажил олгогч эздийн холбооны “Тэргүүний байгууллага” 
  • 2017 онд 12 оны 27 өдөр БНСУ-н Хансун их сургуулийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийг чадавхжуулах төслийн санхүүжилтээр Зайн сургалтын цахим танхимыг байгуулсан.
  • Орхон аймгийн “Шилдэг ХАБ-ыг эрхэмлэгч “ байгууллага. 2018 он (Хөдөлөмрийн аюулгүй байдал) шилжин явах цом
  • 2018 онд МУИС-ийн ОУХНУС-ийн ОУХ 2+2 хөтөлбөрийг нээн хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
  • 2020 онд МУИС-ийн ХШУИС-тай ХБО 2+2, ойн инженер 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр нээсэн. Мөн МУИС-ийн ШУС-тай Ажил мэргэжил судлал магистрын хөтөлбөр нээсэн.
  • НББ /D041101/ бакалаврын хөтөлбөр дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магдлан итгэмжлэгдсэн.
  • 2021 онд МУИС-ийн ШУС-тай Сэтгэл судлал 2+2 хамтарсан хөтөлбөрийг нээсэн.