2018 оны 04 сарын 18-нд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн хэлний боловсролын салбарын ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ амжилттай болж өндөрлөлөө. ГХТ, АМХТ, НББ, БУ тэнхимийн нийт 8 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүлснээс “Монгол-Орос өхөөрдөл үгийн зэрэгцүүлсэн судалгаа” сэдвээр ОХБ-4 ангийн оюутан О.Биндэръяа 1-р байр /удирдагч Ц.Нямхүү/, “Орос хэлний “ТОЛГОЙ” хэмээх үг орсон өвөрмөц хэлцийн бүтэц, утга зүйн судалгаа” сэдвээр НББ-2 ангийн оюутан Б.Мягмарсүрэн /удирдагч Г.Энхбаяр/ 2-р байр, “Хятад хүний нэр өгөх ёс, түүний соёлын агуулга” сэдвээр Б.Жавзмаа /удирдагч Н.Болормаа/ 3-р байр, “”УС” нэрийн зэрэгцүүлсэн судалгаа” сэдвээр БУ-1 ангийн оюутан Ж.Хатансайхан /удирдагч Н.Болормаа/ нар тусгай байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдсан байна. Энэхүү хурлаас шалгаран эхний 3 байр эзэлсэн илтгэлүүд ОХУ-ын Кемерово улсын их сургуулиас зохион байгуулагдах оюутны эрдэм шинжилгээний симпозиумд илтгэлээ хэлэлцүүлэх эрхтэй болсон байна. Нийт оюутнууддаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье.