МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ, Инноваци, Хамтын ажиллагааны албанаас зохион байгуулж буй эрдэмтэн багш нарын Speaker Series цуврал лекцийн дөрөв дэх зочин багшаар Доктор, Ахлах багш Л.Золжаргал багш уригдан оролцож, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Монгол оюутны гадаад хэлээр ярих чадварыг сайжруулах нь" гэсэн сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэнд Хэлний болон Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш нар, мөн аймгийн ЕБС-ийн багш нар хамрагдав. Лектор илтгэлдээ гадаад хэлийг хэрхэн үр дүнтэй сурч болох арга зүйн талаар танилцуулж, шинжлэх ухаанчаар тайлбар дүгнэлтүүдийг хийсэн нь энэхүү илтгэлийн ач холбогдлыг нэмэгдүүлж байв.
Илтгэлийг ЭНДЭЭС үзнэ үү