" Хятад хэл соёл сурталчлах өдөр" арга хэмжээг зохион байгууллаа.

Өнөөдөр МУИС-Эрдэнэт сургууль дээр хятад хэлний ангийн багш оюутнууд " Хятад хэл соёл сурталчлах өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд, өмнөд хөрш хятад үндэстний хувцсыг өмссөн оюутнууд өглөө эртлэн ирж хятад хэл дээр мэндчилэн , тухайн өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг сургуулийнхаа хамт олонд тарааж, хятад дуу сонсгов. Хятадын бийрийн бичлэгийн уралдаан зарлаж мэргэжлийн бус ангийн оюутнууд идэвхтэй оролцон БУ-1-3 ангийн оюутан Булгантамирын бичсэн бүтээл шалгарч түрүүллээ.Мөн оюутнууд өөрсдийн хийж сурсан хятад жор бүхий амтат шорлогыг хийж сурталчилав.