"Орос хэл соёл сурталчлах өдөр" боллоо

Өчигдөр IV/ 24-нд "Орос хэл соёл сурталчлах өдөр" МУИС-Эрдэнэт сургууль дээр явагдаж орос хэлний багшийн ангийн оюутнууд болон багш нар сургуулийн үүдний танхимд орос ардын гар урлалын бүтээл- хохлома, гжель -уламжлалт шаазан эдлэл зэргийг дэлгэн харуулсан үзэсгэлэн гаргаж сургуулийн хамт олонд сонирхууллаа.Үүний зэрэгцээ төгсөх ангийн оюутнууд орос үндэстний блинчик буюу хуймаг бинг хийж тэнхим албадуудаар амталгаа- сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгууллаа.