"Газар хөдлөлт гамшгаас урьдчилан сэргийлье" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлж, эрсдлийг бууруулах, бэлтгэл ажлыг хангах, хамтын ажиллагаа, үүрэг, ажлын уялдаа холбоо, төлөвлөлт, төлөвлөгөөг сайжруулах мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор  Орхон аймгийн улаан загалмайн хороо, Орхон аймгийн онцгой байдлын газар, Жайка олон улсын байгууллага хамтран МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 1-р түвшний ангийн оюутнуудад "Газар хөдлөлт гамшгаас урьдчилан сэргийлье" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын агуулга нь 

  • Зөлуучуудын хөгжлийн төвийг сурталчилан таниулах
  • Зүүн Японы гамшгийн үеийн бичлэг
  • Гамшиг болсон бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн яриа
  • Сайн дурын ажлыг сурталчилах
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөх зэрэг байв