МУИС болон Сөүл хотын Хансунг Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA- ийн дэмжлэгтэйгээр 2016-2018 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд МУИС-ийн Эрдэнэт Сургуульд кибер боловсролын төв байгуулагдаж нээлтээ хийлээ. Энэхүү боловсролын төв байгуулагдсанаар МУИС-ийн Эрдэнэт Сургууль, Улаанбаатар хот дахь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд онлайн хэлбэрээр сургалт явуулах боломж бүрдэж байна.
Үйл ажиллагааны нээлтэд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Проф. Др. Б. Очирхуяг, ОУХНУС-ийн захирал Др. Баттулга, Эрдэнэт Сургуулийн захирал Др. Энх-Амгалан, БНСУ-ын элчин сайдын яамны элчин зөвлөх Ким Миок, KOICA-г төлөөлөн Вүү Дон Ван, төслийн удирдагчид МУИС-ийн Проф. О. Мөнхбат, Хансунг Их Сургуулийн Проф Жесон, Хансунг Их Сургуулийг төлөөлөн Проф Чой, болон цахим сургалтын төсөлд хамрагдсан Нийтийн Удирдлагын тэнхимийн багш, оюутнууд оролцлоо.