ГХТ-ийн оюутны спортын тэмцээн болов

IV/ 25-ны өдөр Гадаад хэлний тэнхимийн хөтөлбөр сурталчлах үйл ажиллагааны хүрээнд тэнхимийн оюутнуудын сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.Уг арга хэмжээний үеэр нийт 4 багт хуваагдан оролцож буй оюутнуудын дунд тэмцээн туйлын өрсөлдөөнтэй, сонирхолтой хэлбэрээр явагдаж, Орос хэл-4 багийнхан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ялж алтан медалийн болзол хангав. 2-р байранд Орос хэл-2 баг шалгарч мөнгөн медаль хүртэв.Хятад-3 баг , хятад-1 багууд удаах байруудыг эзлэв.Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Хятад-3 баг 1-р байр эзэлж аваргын алтан медаль багаараа хүртэв. 2-р байранд Орос-4 баг шалгарч мөнгөн медаль хүртэв. Орос хэл-2, Хятад-1 багууд удаах байруудад шалгарав.