МУИС-ийн дээрх 3 сургуулийн хурал жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд энэ удаагийн ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ МУИС-ийн Эрдэнэт сургуульд 2018 оны 04 сарын 26 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрдэнэт сургууль, Бизнесийн сургууль, Завхансургуулийн нийт 10 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүлснээс “Өрхийн санхүүгийн сайн сайхан байдлын индексийг үнэлэх нь” сэдвээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн санхүү, банк-4 ангийн оюутан Б.Өсөхбаяр 1-р байр, “Музейн маркетинг ба түүний үйлчилгээг сайжруулах нь” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг-4 ангийн оюутан Т.Наранцацрал, Б.Амгалан, П.Сувданчимэг нар 2-р байр, “Арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээ” сэдвээр хамтарсан илтгэл бичсэн МУИС-ийн Эрдэнэт сургуулийн санхүү, банк-4 ангийн оюутан Н.Энхжавхлан, Д.Ган-Эрдэнэ 3-р байр, “Саарал усыг ахуйн зориулалтаар ашиглах төслийн үр ашгийн тооцоо” сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-3 ангийн оюутан А.Дуламсүрэн нар тусгай байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдсан байна. Нийт оюутнууддаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье.
МУИС-ийн Эрдэнэт сургууль, ЭШИХАА