Багш гадаад хэлний боловсрол /Англи хэлний/, Монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрүүдийг сурталчилах өдрүүдийг амжилттай зохион байгууллаа

МУИС-ЭРДЭНЭТ  СУРГУУЛИЙН АНГЛИ, МОНГОЛ ХЭЛНИЙ  ТЭНХИМ 2018 оны 04-р сарын 16-20-ний өдрүүдэд Багш гадаад хэлний боловсрол/Англи хэлний/, Монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрүүдийг сурталчилах өдрүүдийг амжилттай зохион байгууллаа.

Уг өдрийн хүрээнд дараах уралдаан, тэмцээн, уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

“Бидний багш-Бидний бахархал”- уулзалт ярилцлага

2017 оны 04-р сарын 20-ны өдөр тэнхимийн төгсөгч ,мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа багш нарыг урин арвин дадлага туршлага, дурсамжаас нь хуваалцдаг уламжлалтай билээ. Энэ жилийн багшийн уулзалтанд 2006 оны төгсөгч багш Д.Золзаяа, 2004оны төгсөгч багш Ш.Болормаа нар хүрэлцэн ирж уулзалт  ярилцлага хийлээ. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн багш нартаа талархал илэрхийлэн сургах их үйлсд нь өндөр амжилт хүсье. 

2018 оны 04-р сарын 16 “Багшлах ур чадвар”-ын уралдаан

Уралдаанд АХБагш мэргэжлийн ангийн 2-4-р ангийн оюутнууд баг бүрдүүлэн оролцсон

1-р байранд Э.Сүмэеэ  “АХБ 4” ангийн оюутан

2-р байранд- Ч.Соёмбо “АХБ 4” ангийн оюутан

3-р байранд- Э.Номин-Эрдэнэ “АХБ 4” ангийн оюутан 

04-р сарын 19 “Шилдэг хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах”  уралдаан

Энэ хичээлийн жилд зохион байгуулагдсан “Шилдэг хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах” уралдаанд хийж бүтээсэн хэрэглэгдэхүүнүүд нь бүтээлч ажиллагааг чухалчлан үзэж хийснээрээ илүү онцлог давуу талтай байлаа.

1-р байранд  “Stars  баг

2-р байранд “Хөөрхнүүд” баг

3-р байранд  “Curlies” баг

Хийж бүтээсэн хичээлийн хэрэглэгдэхүүнүүдээс

 

АХБ 3 ангийн оюутнуудын  Сурган хүмүүжүүлэх дадлага-1 “Бүтээлийн үзэсгэлэн”

04-р сарын 18-ны өдөр Монгол хэл уран зохиолын багшийн ангийн хөтөлбөрийг сурталчилан өглөө “Гэгээн өглөөний угталт” болон номын үзэсгэлэнгээр уг өдрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол бичгийн сайхан  бичигтэн шалгаруулах уралдаан

1-р байр- М.Цэвэлмаа, Хэлний боловсрол ½ ангийн оюутан

2-р байр- Б.Энхчимэг, Хэлний боловсрол ½ ангийн оюутан

3-р байр- Д. Жавзандолгор, АХБ3 ангийн оюутан

Монгол бичгээр “Тэргүүний уншигч” шалгаруулах уралдаан

Уг уралдаанд нийт 35 оюутан оролцсон бөгөөд

1-р байр- М.Цэвэлмаа, Хэлний боловсрол ½ ангийн оюутан

2-р байр- Б.Нандин-Эрдэнэ, НББ-2 ангийн оюутан

3-р байр- Ц.Болорчимэг, СЭЗ-4  ангийн оюутан

Мэргэжлийн бус англи хэлний олимпиадад байр эзэлсэн оюутнуудад шагналыг гардууллаа.

   1-р байр- Э.Эгшиглэн БУ 1/1

    2-р байр –Б.Золбоо БУ 1/1

    3-р байр-  Х.Минжинсор БУ 1/2

04-р сарын 20  15:00  “Багш гадаад хэлний боловсрол” / Англи хэл/, Монгол хэл уран зохиолын багшийн  хөтөлбөр сурталчилах 7 хоног”-н аяны хаалтын үйл ажиллагаа

2018 оны 4-р сарын 18-ны өдөр Англи, Монгол хэлний тэнхимийн Оюутны Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Илтгэгч МХУЗБ-2 ангийн оюутан Б.Бямбасүрэн Монгол хэлний “ус” үгсийг тодотгосон дүрслэлт чимэг тодотголын утга, үүрэг

Удирдагч багш Д.Өлзийлхагва шалгарч сургуулийн хэлний салбарын ОЭШБХ-д оролцох эрхийн эзэн болсон.