Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2018 оны  05 сарын 03-нд бизнесийн удирдлагын салбарын, 05 сарын 09-нд хэлний боловсролын салбарын багш нарын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ амжилттай зохион байгуулагдлаа. Бизнесийн удирдлагын салбарын нийт 9 илтгэл, хэлний боловсролын салбарын 12 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа танилцууллаа. Хэлний боловсролын салбарын хурлыг МУБИС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор Д.Нямжав, бизнесийн удирдлагын салбарын хурлыг доктор Т.Элдэв-Очир удирдаж, нарийн бичгийн даргаар доктор Л.Золжаргал ажиллав. Энэ хичээлийн жилийн хувьд хэлний боловсролын чиглэлийн хуралд бизнесийн удирдлагын салбарын багш нар боловсрол судлалын чиглэлээр өөрсдийн хийсэн судалгааг танилцуулж хурлын хүрээ улам тэлсэн онцлогтой байлаа. 05 сарын 10 өдөр сургуулийн нийт багш нарт Д.Нямжав багш “Багшлахуйн менежментийн өнөөгийн чиг хандлага” сэдвээр сонирхолтой лекц хүргэн, өнөөгийн монголын боловсролын талаар ярилцлаа.

Бизнесийн удирдлагын салбар хуралдаан

 Хэлний боловсролын салбар хуралдаан

ЭШИХААлба 2018 он