МУИС-ийн Эрдэнэт сургууль 23 дахь удаагийн төгсөлтөө хийлээ

Өнөөдөр /2018.06.22/ Монгол Улсын Их Сургуулийн Эрдэнэт сургуулийн 23 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр болж, 2017-2018 оны хичээлийн жилд төгсөж буй Магистрын зэрэгтэй 9, Бакалаврын зэрэгтэй 109, нийт 118 оюутанд диплом, энгэрийн тэмдгийг гардуулах ёслол боллоо. Эрдмийн баярын үйл ажиллагаанд тус сургуулийн захирал, доктор Т.Энх-Амгалан, Сургалт оюутны албаны дарга Б.Нарантунгалаг, тэнхимүүдийн багш нарын төлөөлөл оролцов.

Энэ удаагийн эрдмийн баярын арга хэмжээний үеэр бакалаврын түвшинд амжилттай суралцаж, 3.0-аас дээш голч дүнтэй төгссөн төгсөгчдөд, дараагийн түвшний буюу магистрын түвшинд элсэн суралцах урилгыг 42 төгсөгчид гардуулан өглөө.