Багш нарын бүтээлийн үзэсгэлэнг гарган сурталчиллаа.

Монголын багш нарын 52, Дэлхийн багш нарын 24 дэхь өдөрт зориулан МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Номын сан-Мэдээллийн төвөөс 2018.10.03-нд МУИС-ЭС-ийн “Эрдмийг түгээгч” багш нарын бүтээлээс нэртэй сэдэвчилсэн үзэсгэлэнг гарган сурталчиллаа. Уг үзэсгэлэнд 33 багшийн 86 бүтээл тавигдсан байна.Тус өдөр Орхон аймгийн ЕБ-ын 13-р сургуулийн 11-р ангийн 4 бүлгийн 100 гаруй сурагчид 7 багш "Мэргэжлийн чиг баримжаа" олгох Эко аялалын хүрээнд сургуулийн үйл ажиллагаатай болон номын үзэсгэлэнг үзэж танилцлаа.