МУИС-ийн Эрдэнэт сургууль магистрын сургалтыг орон нутагт зохион байгуулах боллоо.

МУИС-ийн Эрдэнэт сургууль Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Мандал, Орхон, Орхонтуул, Сант, Түшиг, Хушаат, Цагааннуур, Шаамар сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Боловсрол судлал, Нягтлан бодох бүртгэл, Санхүү хөтөлбөрөөр магистрын сургалтыг тухайн орон нутагт зохион байгуулах боллоо.