ЭШИХААлбаныхан ОХУ-ын ЧИТА хотын “ЗабГУ” сургуулъ дээр ажиллаа.

МУИС-ийн Эрдэнэт Сургуулийн  ЭШИХААлбаны дарга, эдийн засгийн ухааны доктор, Т. Элдэв-Очир, ЭШИХААлбаны Багш хөгжлийн төвийн ажилтан С.Энхтуяа нар 2018 оны 10 дүгээр сарын 16-19 өдрүүдэд ОХУ-ын Чита хотын Забайкальский государственный университет буюу “ЗабГУ” сургуульд албан томилолтоор ажиллаа.

 2018 оны 10-р сарын 18-ний өдөр “ЗабГУ” сургуулиас зохион байгуулсан “Управление экономическими системами : предпринимательство и цифровая экономика” сэдэвт Олон Улсын Эрдэм шинжилгээний хуралд ЭШИХААлбаны Багш хөгжлийн төвийн ажилтан С.Энхтуяа МУИС-ийн Эрдэнэт сургуулийн хамт олны мэндчилгээг хургэсэн бол МУИС-ийн Эрдэнэт Сургуулийн ЭШИХААлбаны дарга, д-р Т. Элдэв-Очир хурал зохион байгуулагч “НОЦ.ВШЭУиП” ЭШСудалгааны төвийн хамт олон болон нийт оролцогсдод амжилт хүсч талархлын үг хэлсэн ба “Эффективность банковского сектора в Монголии” сэдвээр уригдсан илтгэлээ хэлэлцүүллээ.

2018 оны 10-р сарын 19-ний өдөр МУИС-ийн Эрдэнэт Сургуулийн ЭШИХААлбаны дарга д-р, Т. Элдэв-Очир, ЭШИХААлбаны Багш хөгжлийн төвийн ажилтан С.Энхтуяа нар нь ЗабГУ сургуулийн “НОЦ.ВШЭУиП” ЭШСудалгааны төвийн үйл ажиллагаа болон “Эдийн засаг, удирдлагын факультет, түүний харъяа 3 тэнхимийн удирдлага, багш нарын төлөөлөлтэй уулзаж ажлын санал солилцсон болно. Мөн тус “НОЦ.ВШЭУиП” ЭШСудалгааны төвийн зүгээс зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад оролцож бүс нутгийн эдийн засгийн коридорын эдийн засгийн асуудал, жижиг дунд үйлдвэрлэл, багш оюутаны хамтарсан старт ап компаний тухай зэрэг олон асуудлаар санал бодлоо илэрхийлсэн болно.

“НОЦ.ВШЭУиП” ЭШСудалгааны төвийн захирал, эдийн засгийн ухааны доктор, доцент Буров Виталий Юрьевич, Эдийн засаг-нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, судалгааны багийн гишүүн, доцент Жаргал Тумунбаяр, Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор Сергей Юрьевич нартай уулзалт хийж, “ЗабГУ”-ийн магисрийн сургалтын хөтөлбөр ба МУИС-ийн Эрдэнэт сургуулийн магистрийн хөтөлбөрийн дүйцүүлэлт хийж богино хугацаар багш,оюутан солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр тус 2 сургуулийн багш нар хамтран баг ажиллах, хамтран төсөл хөтөлбөрт оролцох талаар харилцан тохиролцлоо. Уулзалтын үр дүнд тус сургуулиас эрхлэн гаргадаг ОУ-ын ЭШСудалгааны “Теневая экономика” сэтгүүлийн  редакцийн зөвлөлийн гишүүнээр МУИС-ийн Эрдэнэт Сургуулийн  ЭШИХААлбаны дарга д-р, Т. Элдэв-Очирийг  элсүүлэх, түүнчлэн ЗабГУ-с эрхлэн гаргадаг “Вестник-экономист”, ISSN225-7047, цахим сэтгүүл, олон улсын эрдэм, шинжилгээ судалгааны “Теневая экономика”    “ISSN 2541-7681”сэтгүүлүүдэд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш, судлаачдын өгүүллийг хэвлүүлэн үнэ төлбөргүй нийтлүүлэх боломжтой болов.