Eye wisdom тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Номын сан – Мэдээллийн төв, Англи, Монгол хэлний тэнхим хамтран зохион байгуулсан Eye wisdom тэмцээн 2017.11.24—ний өдөр 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургуулийн 25 жилийн ойн хүрээнд сургууль, алба нэгжүүдийг сурталчлах, оюутнуудын хэлний болон ерөнхий мэдлэг, орчуулах ур чадварыг сорих зорилгоор АХБ, МХУЗБ 2-4-р ангиудын дунд зохиосон бөгөөд багууд англиар үг тайлбарлан, шүлэг орчуулж өрсөлдсөнөөс гадна дэлхийдалдартай их сургуулиудын номын сангууд, оюутан хэрхэн суралцаж буй талаар презентаци бэлтгэн бусдадаа мэдээлэл өглөө.

Мөн шинэ ном, сурах бичиг, толь бичиг болон англи хэлний багш нарын бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлав.

Тэмцээнд АХБ 2а анги түрүүлж, АХБ 4а анги удаалсан бөгөөд нийт оюутнуудын дунд явуулсан “Асуулт Хариулт Асуулт” тэмцээнд АХБ 2а ангийн оюутан Б.Түмэнжаргал тэргүүллээ.