Нягтлан бодох бүртгэлийн X олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Суралцагчдын суралцах идэвхийг өрнүүлэх, мэргэжлийн онолын мэдлэг чадварыг сайжруулах, мэргэжлийн дур сонирхол, хүчин чармайлтыг идэвхижүүлэх, бие даан суралцах арга барилд сургах, улсын олимпиадын урьдач нөхцлийг бий болгох зорилгоор 2018 оны 11-р сарын 29-нд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, ММНБИ-ийн Орхон салбар хамтран “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагч бакалаврын өдрийн ангид суралцагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг мэргэжлийн 10 дахь олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад 40 гаруй оюутан суралцагчид хамрагдсан бөгөөд тэргүүн байрыг НББ4а ангийн оюутан Б.Болормаа, дэд байрыг НББ4а ангийн оюутан Г.Буянжаргал, гутгаар байрыг НББ4а ангийн оюутан Б.Авирмэд нар тус тус эзэллээ. Түүнчлэн эхний 10 байр эзэлсэн оюутнуудаас сонгон улсын хэмжээнд зохион байгуулагддаг Нягтлан бодох бүртгэлийн олимпиадад бэлтгэж оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна