Орхон аймаг дахь Төрийн Аудитын газрын захиалгаар сургалт зохион байгууллаа.

2018 оны 12 сарын 13 өдөр Орхон аймаг дахь Төрийн Аудитын газрын захиалгаар МУИС-ийн Эрдэнэт сургуулийн НББ тэнхимийн багш нар Орхон аймгийн аж ахуй нэгжүүдийн нягтлан бодогч нарт 1. Бараа материалаарх хөрөнгийн бүртгэл, тайлагнал 2. НББ-ийн бодлого, бодлогын өөрчлөлт, алдаа, алдааны залруулга хийх болон бодлого боловсруулах арга зүй 3.Санхүүгийн тайлангийн аудитаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах зүйлс 4. УСНББОУС, түүний өөрчлөлт, хэрэгжилт 5. Үндсэн хөрөнгийн бүртгэл, тайлагнал (элэгдэл ба дахин үнэлгээ, үнэ цэнийн бууралт) сэдвээр нийт 9 цагийн сургалт зохион байгуулж байна.