Онлайн сургалтын орчин, агуулга хөгжүүлэх арга зүй сургалт зохион байгуулав.

 МУИС-ийн БХЦСТөв, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн ЭШИХАА хамтран “ОНЛАЙН СУРГАЛТЫН ОРЧИН, АГУУЛГА ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” сэдэвт сургалтыг амжилттай зохион явууллаа. Тус сургалтын хичээлийг МУИС-ийн ХШУИС-ийн МКУТэнхимийн багш доктор Н. Мөнхцэцэг, доктор О. Анхтуяа нар заасан бөгөөд технологийн дэвшилд суурилсан арга зүйд шилжиж буй сургалтын орчин үеийн чиг хандлага,  онлайн сургалтыг хөтлөн явуулах аргачлал, Open-Edx системийн бүтэц, Open-Edx системд хичээл үүсгэх, удирдах, онлайн сургалтын үнэлгээ хийх зэрэгт тус сургалтанд хамрагдсан 30 гаран багш нар суралцсанаас гадна цаашид өөрсдийн хичээлийн агуулгаа онлайн хэлбэрт оруулахаар бэлтгэж, төлөвлөж буй багш нарт үнэтэй сургалт боллоо.