МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 24 дэх удаагийн төгсөлт боллоо.

Багш, гадаад хэлний боловсрол (англи, орос хэл), Гадаад хэлний орчуулга (хятад хэл), Даатгал, Маркетинг, Менежмент, Нягтлан бодох бүртгэл, Санхүү хөтөлбөрөөр 50 гаруй төгсөгч Боловсрол судлалын бакалавр болон магистр, Хэл бичгийн ухааны бакалавр, Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгсөж МУИС-ийн бакалавр, магистрын диплом, энгэрийн тэмдэг гардан авлаа. Сургуулиа амжилттай төгссөн оюутнууддаа  баяр хүргэж, ажлын амжилт хүсье!