Оюутны спортын их наадамд амжилттай оролцлоо

Орхон аймгийн оюутны холбооны нэрэмжит спортын 8-р их наадам 2017 оны 10-р сарын 28-29-ны өдрүүдэд Орхон аймгийн их дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний:

Гар бөмбөгийн төрөлд: Г. Бямбахатан ахлагчтай эмэгтэй баг тамирчид 1-р байр эзлэж алтан медаль, шилжин явах цом, С. Цолмон шилдэг довтлогчоор шалгарлаа.

Сагсан бөмбөгийн төрөлд: О. Одмагнай ахлагчтай эрэгтэй баг тамирчид 2-р байр эзлэж мөнгөн медаль, Л.Оюунтуяа ахлагчтай эмэгтэй баг тамирчид 1-р байр эзлэж алтан медаль шилжин явах цомын, эрэгтэй шилдэг холбогчоор О. Одмагнай, эмэгтэй шилдэг тоглогчоор н. Оюундарь нар шалгарлаа. . 

Шатрын төрөлд: Менежмент-4 курсын оюутан С. Энхжин 1-р байр эзлэж алтан медаль

100 буудалт даамны төрөлд: НББ-3 курсын оюутан Б. Сарантуяа 2-р байр эзлэж мөнгөн медаль, НББ-4 оюутан Г.Насанбат 3-р байр эзэлж хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.