Орхон аймгийн Боловсрол, соёл,урлагийн газартай хамтран ажиллах гэрээний дагуу МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Эрдэм шинжилгээ инноваци, хамтын ажиллагааны албанаас, “БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн СӨБ, ЕБС-ийн багш, ажилтан нарыг судалгаа, шинжилгээний ажилд суралцуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг системтэйгээр дээшлүүлэн хөгжүүлэх зорилгоор сургалтын удирдамж, хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж, “Судлаач багш-шилдэг илтгэгч” сэдэвт сургалт явууллаа. 2019.01 сарын 24-25, 29,31 –ний өдрүүдэд хамтран ажиллаа. Түүнчлэн 2018-2019 оны үндэсний эрдэм шинжилгээний хурал, “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэвт орон нутаг дах илтгэлийн уралдааны шүүгчээр боловрол судлалын ухааны доктор Н. Амаржаргал, хэл шинжлэлийн ухааны доктор О. Нандин-Эрдэнэ нар ажилласан ба шалгарсан илтгэлийн зөвлөгөөг Англи- Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ц. Орхон өгсөн байна. Орхон аймгийн боловсролын бүх шатны байгууллагаас дунд шатны түвшинд судлагдахуун тус бүрээс шалгарсан нийт 14 илтгэлийг шүүн хэлэлцүүлсэн бөгөөд 13-р сургуулийн сургалтын менежер н. Даваадулам шалгарч улсын уралдаанд оролцох боллоо.