МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019 оны 04 сарын 05-нд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн бизнесийн удирдлагын салбарын ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ амжилттай болж өндөрлөлөө. БУ, НББ, СЭЗ тэнхимийн нийт 8 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүлснээс “Иргэдийн санхүүгийн мэдлэг хадгаламжинд нөлөөлөх нөлөө” сэдвээр хамтарсан илтгэл хэлэлцүүлсэн Санхүү-3 ангийн оюутан Х.Оюундарь, Г.Минсэл 1-р байр /удирдагч багш Х.Адъяацогт/, “Эрүүл мэндийн даатгалын хамрагдалтанд хүн ам зүй, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөлөл” сэдвээр хамтарсан илтгэл хэлэлцүүлсэн Санхүү, эдийн засаг-3 ангийн оюутан Ж.Халиун, Д.Ууганцэцэг 2-р байр / удирдагч багш Х.Адъяацогт/, “Зээлийн дарамтанд зээлийн эргэн төлөлтөд үзүүлэх нөлөө” сэдвээр Санхүү-2 ангийн оюутан Ц.Маралмаа 3-р байр /удирдагч багш Т.Ууганбаяр/, “Нягтлан бодох бүртгэлийн ирээдүйн чиг хандлага” сэдвээр НББ-2 ангийн оюутан Д.Даваажаргал нар тусгай байр /удирдагч багш Э.Вандандулам/ тус тус эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдсан байна. Энэхүү хурлаас шалгаран эхний 3 байр эзэлсэн илтгэлүүд 05 сарын 01-нд МУИС-ийн Завхан сургуульд зохион байгуулагдах МУИС-ийн Бизнесийн сургууль, Эрдэнэт, Завхан сургуулийн хамтарсан оюутны ЭШБХ-д илтгэлээ хэлэлцүүлэхээр боллоо. Мөн эхний 3 байранд шалгарсан оюутнуудад СЭЗ тэнхимийн эрхлэгч Т.Ууганбаяр өөрийн тэнхимийн багш нарын бүтээлүүдийг дурсгалаа. Нийт оюутнууддаа эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье.