“ИРЛАНДАД ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ? (ЦАГТ 100 ҮГ ЦЭЭЖЛЭХ АРГА ЗҮЙ)” ЭВЕНТ ЭРДЭНЭТ ХОТОД

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье! Ирландад суралцъя төв (Study in Ireland center)-өөс ээлжит "Ирландад хэрхэн суралцах вэ?" эвент үйл ажиллагаагаа Эрдэнэт хотод зохион байгуулахад бэлэн боллоо. Энэхүү Эвентийн зорилго нь Ирланд улсын талаар, тус улсад суралцах боломж, сургуулиудын танилцуулга, виза мэдүүлэх зэрэг мэдээллүүдийг мэргэжлийн экспертийн зүгээс боловсролын зөвлөх Д.Мөнхзаяа нь сургууль төгсөгч болон оюутан залуустаа хүргэхээс гадна Мөн хэл сурахад хамгийн чухал асуудал болох богино хугацаанд үг цээжлэх арга барилыг Урангоо багштай хамтран "Англи хэлний үг цээжлэх арга зүй" буюу өдөрт 100 үг цээжлэх аргын талаархи лекцийг хүргэхээр боллоо. Манай төв нь Ирланд улсын 10 гаруй их сургуультай албан ёсны гэрээтэй хамтарч ажилладаг бөгөөд эдгээр сургуулиудын танилцуулга хийж, мөн шууд бүртгэл хийгдэх болно. Та элсэхийг хүсвэл төгссөн сургуулийнхаа гэрчилгээ/дипломыг авчираарай.

Эвентийн үйл ажиллагааны хөтөлбөр:
Манай Эвент нь хэд хэдэн агуулагатайгаар та бүхэнд хүрэх болно. Үүнд:
1. Ирланд улсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл
2. Тухайн улсын их дээд сургуулийн танилцуулга, хэрхэн суралцах талаар
3. Ирланд улсын Визний зөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулах
4. Англи хэлний үг цээжлэх арга зүй ( Өдөрт 100 үг цээжлэх арга зүйн лекц)
Лекцийн цагийн хуваарь:
10:00 – 12:00
Завсарлага (Чөлөөт ярилцлага асуулт, хариулт)
13:00 – 15:00
Завсарлага (Чөлөөт ярилцлага асуулт, хариулт)
16:00 – 18:00
Хаана: Эрдэнэт хот, МУИС- Эрдэнэт сургууль, 305 тоот танхимд
Хэзээ: 2019 оны 04 сарын 13нд (10:00 цагаас 18:00 хооронд)
TAX: 5000 MNT
(Суудлын тоо хязгаартай тул та Урьдчилан бүртгүүлнэ үү)
Дансны дугаар: Худалдаа хөгжилийн банк 417032679 "Криэтив Консалтинг" ХХК
Гүйлгээний утга: Овог, нэр, утасны дугаар, цагаа бичээрэй.
Холбогдох утас: 70000456, 99021780, 95952341, 95241596

Эвент үйл ажиллагаа маань азтан шалгаруулж бяцхан гарын бэлэгтэй гэдгийг дуулгахад таатай байна.