“Хятад шүлгийг хэн сайн уран унших вэ?” уран уншлагын тэмцээнийг зохион явууллаа.

Хятадын зохиолч Зан Кежянийн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч Лүсунийн дурсгалд зориулан бичсэн “Зарим хүн” шүлгийн уран уншлагын тэмцээнийг мэргэжлийн хятад хэлний ангийн оюутнууд болон хятад хэл судалж буй 1-р түвшний ангийн оюутнуудын дунд зохион явууллаа. Хятад хэлний дуудлага хөгийг зөв дуудаж сурах, оюутнуудын хэл сурах идэвхи сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион явуулсан энэхүү арга хэмжээнд нийт 30-аад оюутан оролцож сонирхлоо. Аливаа хэл дээр шүлэг яруу найргийг ойлгож мэдэрч унших нь тухайн хэлийг эзэмших, үндэсний сэтгэлгээний онцлогыг танин мэдэх чухал түлхүүр болдог билээ. Энэхүү уран уншлагын тэмцээнд 17 оюутан оролцож авьяасаа сорьсон ба 1-р байранд ОУХ-1а ангийн оюутан Г.Номин-Эрдэнэ, ХХО-2а ангийн оюутан Ж.Хатансайхан , 2-р байранд хослон уншсан ХХО-2а ангийн оюутан М.Пүрэвсүрэн, Б.Энхмандах нар, 3-р байранд хослон уншсан ХБ1-2 ангийн оюутан Б.Хишигжаргал, Н.Бямбажаргал, БУ-1-2 ангийн оюутан Г.Чинзориг, БУ-1-3 ангийн оюутан Т.Ариунзул нар тус тус шалгарлаа. Мөн Б-1-1 ангийн оюутан Ө. Саттигуль, Б.Пүрэвсүрэн, О.Солонго, М.Болормаа , Г.Золбаатар, ХХО-2а ангийн оюутан Б.Лхагвасүрэн, ОУХ-2а ангийн оюутан Б.Мягмардулам, Б-1-3ангийн оюутан Н.Мичидмаа,Б.Лхагвадулам нар идэвхтэй оролцлоо.