МУИС-ийн Эрдэнэт сургуулийн нэрэмжит сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн зохион байгуулагдлаа.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 8 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцсоноос Эрэгтэй 1-р байр П. Ижилмөрөн ахлагчтай 3-р сургууль, 2-р байр Г. Чойхүү ахлагчтай 15-р сургууль, 3-р байр Ц. Өсөхбаяр ахлагчтай 13-р сургууль, Эмэгтэй 1-р байранд Ж Анужин ахлагчтай 14-р сургуулийн баг тамирчид эзлэж өргөмжлөл алтан медаль, 2-р байранд  Д. Гэрэлжаргал ахлагчтай  3-р сургуулийн эмэгтэй баг тамирчид эзлэж өргөмжлөл мөнгөн медаль, 3-р байранд М. Мишээл ахлагчтай 8-р сургуулийн эмэгтэй баг тамирчид эзлэж өргөмжлөл мөнгөн медаль хүртлээ. Шилдэг тоглогч шалгаруулснаас Эрэгтэй шилдэг тоглогчоор 4-р сургуулийн сурагч Д.Чойхүү,13-р сургуулийн сурагч Б. Мөнх-Ундрал эмэгтэй шилдэг тоглогчоор 3-р сургуулийн сурагч А. Отгогнтуяа, 14-р сургуулийн сурагч Б. Батчимэг нар шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр Г. Мөнгөншагай дасгалжуулагчтай 3-р сургуулийн баг тамирчид өргөмжлөл шилжин явах цомын эзэн багаар тодорлоо.