Багш нарын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

2019 оны  04 сарын 22-нд  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ амжилттай зохион байгуулагдлаа. Бизнесийн удирдлагын салбарын 6 илтгэл, хэлний боловсролын салбарын 6 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа танилцууллаа. Хэлний боловсролын салбарын хурлыг МУИС-ийн профессор, доктор Н.Нансалмаа, бизнесийн удирдлагын салбарын хурлыг МУИС-ийн профессор, доктор Н.Сонинтамир удирдаж, нарийн бичгийн даргаар магистр Б.Мөнгөнгэрэл, Б.Үнэнбат нар ажиллав. Энэ хичээлийн жилийн хувьд “Докторант багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан 13 докторант багш  өөрсдийн хийсэн судалгааг танилцуулж хурлын хүрээг улам тэлсэн онцлогтой байлаа.