МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс, Элсэлт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд Эрдэнэт сургууль дээр ажиллалаа.

МУИС-ийн ОТХ, ЭБХ- ийн мэргэжилтнүүд 4 сарын 26-ны өдөр Эрдэнэт сургууль дээр ажиллаж багш, оюутнуудад тус хэлтсүүдийн үйл ажиллагааны талаар болон МУИС-ийн элсэлтийн бодлого, дүрэм журам, МУИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, оюутны клубуудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн МУИС-ийн оюутны Урлагийн их наадмын шилдэг үзүүлбэрүүдийн нэгдсэн тоглолт болж, тоглолтыг Эрдэнэт сургууль, Орхон аймгийн ЕБС-ийн багш, суралцагсдын төлөөлөл үзэж сонирхов.