Гадаад хэлний тэнхимийн “Гадаад хэлний орчуулга (хятад хэл)” хөтөлбөр сурталчлах долоо хоногийн арга хэмжээг зохион явууллаа.

Гадаад хэлний тэнхимийн “Гадаад хэлний орчуулга (хятад хэл)” хөтөлбөр сурталчлах долоо хоногийн арга хэмжээг зохион явууллаа МУИС-Эрдэнэт сургуулийн хэмжээнд ГХТ-ийн хэрэгжүүлж буй “Гадаад хэлний орчуулга (хятад хэл)” хөтөлбөр сурталчлах хятад хэл, соёлыг танилцуулах, мэргэжлийн ангийн оюутнуудын мэдлэг, авьяасыг сорих, хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор уг арга хэмжээг IV/22-27-ний өдрүүдэд зохион явууллаа. Уг арга хэмжээнд ХХО-2а, 1-р түвшний ангийн оюутнууд болон БУ-ын тэнхим, СЭЗ-ийн тэнхимийн оюутнууд хамрагдан 4 багт хуваагдан хувцаслалт, эмблем, уриа, тугтайгаар уралдаан тэмцээнүүдэд оролцов.Уг арга хэмжээний хүрээнд “Хятад хэлний түргэн хэллэгийг хэн сайн хэлэх вэ” хөгжөөн тэмцээнийг багуудын дунд зохион явуулж ОХУ-1а ангийн оюутан П.Хонгорзул, Хэлний боловсрол 1-1 ангийн оюутан Очирбат нар түрүүлэв. ГХТ-ийн нэрэмжит сагсан бөмбөг , гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж Нар баг сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медаль , гар бөмбөгийн тэмцээний аваргын алтан медаль, Луу билэг баг гар бөмбөгийн мөнгөн медаль , Лянхуа баг сагсан бөмбөгийн мөнгөн медаль хүртэв. АСТ тэмцээнд оюутнууд урлагийн авьяас чадвараа сорихын сацуу хятад үндэстний сэтгэлгээний онцлогийг харуулсан хошин үзүүлбэрээр оролцсон ба эко аялалын үеэр байгаль орчны цэвэрлэгээ, спортын буухиа уралдаан тэмцээнүүдэд оюутнууд амжилттай оролцон багийн дүнгээр Арга билэг баг 1-р байр, Лянхуа баг 2-р байр, Луу билэг 3-р байр, Нар баг 4-р байр эзэллээ.Нийт багуудаас шилдгүүдийг шалгаруулахад шилдэг багийн ахлагчаар ХХО-2а ангийн оюутан М.Пүрэвсүрэн, шилдэг оролцогчоор ХХО-2а ангийн оюутан Б.Лхамсүрэн , БУ-1-2 ангийн оюутан Г.Чинзориг, БУ-1-3 ангийн оюутан Б.Лхагвадулам , НББ-ийн 2а ангийн оюутан Б.Батнамуун, шилдэг тоглогчоор сагсан бөмбөгийн төрөлд ХХО-2а ангийн оюутан Ж.Хатансайхан, гар бөмбөгийн төрөлд ОХУ-1а ангийн оюутан Б.Нансалмаа нар шалгарч өргөмжлөл дурсгалын зүйл, хичээлийн идэвхийн оноогоор тус тус шагнууллаа. Жил бүр уламжлал болгон явуулдаг уг арга хэмжээнд НББ, Бизнесийн удирдлагын тэнхим, Монгол Англи хэлний тэнхимийн оюутнууд өөрсдийн хүсэлтээр уг арга хэмжээнд нэгдэн оролцсон нь цар хүрээ улам бүр хүрээгээ тэлж буйг батлан харуулсан хэрэг юм.