МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Хэлний салбарын оюутны ЭШБХ амжилттай явагдаж өндөрлөлөө.

2019 оны 05 сарын 03-ны өдөр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Хэлний салбарын оюутны ЭШБХ амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг хуралд Англи Монгол хэлний тэнхим, Гадаад хэлний тэнхимийн нийт 11 оюутан илтгэл хэлэлцүүлсэн ба МХУБ-3 ангийн оюутан Э.Номин-Эрдэнийн “Монгол хэлний үгүйсгэл хэлбэрийн судалгаа” сэдэвт илтгэл /удирдагч багш Д.Өлзийлхагва/тэргүүн байр, ОУХ-1 ангийн оюутан Г.Номин-Эрдэнийн“Хятад хэлнээс монгол хэлэнд орсон үг” сэдэвт илтгэл /удирдагч багш Б.Нарандэлгэр/ дэд байр, ХХО-2 ангийн оюутан Ж.Хатансайханы "Күнзийн сургаалд ёс суртахууны тухай"/удирдагч багш Н.Болормаа/ , МХУБ-3 ангийн оюутан М.Гэрэлцэцэгийн "Тэхийн зогсоол"найраглалын хэл найруулгын онцлог" /удирдагч багш Д.Өлзийлхагва/сэдэвт илтгэлүүд гутгаар байр , АХБ-4 ангийн оюутан Селимийн "Comparing the Turkish and Mongolian language" /удирдагч багш Ц.Орхон/ сэдэвт илтгэл тусгай байр эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулав. Энэ жилийн оюутны ЭШБХ-д оролцогсдын тоо нэмэгдэн, оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлын цар хүрээ тэлсэн нь энэ удаагийн хурлын онцлог байлаа.