Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Хаан банк, Голомт банк, Капитрон банкууд хамтран оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Монгол улсад банкны салбар үүсч хөгжсний 95 жилийн ойг тохиолдуулан Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Хаан банк, Голомт банк, Капитрон банкууд хамтран оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

Хоёрдугаар шатанд нийт 3 сургуулийн 7 илтгэл хэлэлцүүлэгдснээс МУИС-ийн Бизнесийн сургуулийн СМ-4 ангийн оюутан Г.Төрбат, Б.Мягмарсүрэн нарын “Банкны ашигт ажиллагаанд нөлөөлөх гадаад хүчин зүйлийн үнэлгээ” сэдэвт илтгэл I байр, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн даатгал-3 ангийн оюутан Х.Оюундарь, санхүү-3 ангийн оюутан Г.Минсэл нарын “Санхүүгийн мэдлэг ба хүн ам зүй, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн иргэдийн хадгаламжинд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт илтгэл II байр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн СМ-3 ангийн оюутан Г.Батбилэг, Д.Гантогтох, Ү.Чулуунбаатар нарын “Хэрэглээний зээлийн эрсдэлд үзүүлэх өр, орлогын харьцаа” сэдэвт илтгэл III байранд тус тус шалгарлаа.