Зочин багшийн хөтөлбөр

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн “Лекцийн зочин багш” хөтөлбөрийн хүрээнд, МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга доктор, эдийн засгийн ухааны доктор Б. Энх-Амгаланг урьж, Бизнесийн мөчлөг, динамик эгнээнд хийх шинжилгээ,  Хугацааны цувааны экономитрик шинжилгээ, Автокорриляци, засварлалт” болон Панел загвар” сэдэвт лекцийг 2019 оны 05 сарын 24 –25-ны өдрийн 09:00 цагаас МУИС-ийн Эрдэнэт №306 тоот танхимд зохион байгуулж, Нягтлан бодох бүртгэл,Санхүү эдийн засгийн тэнхим, Бизнесийн ухааны тэнхимийн магистрын түвшний оюутнууд болон МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш, судлаачид оролцлоо.

МУИС –ийн Эрдэнэт сургуулийн бкалаврын болон магистрийн түвшний оюутнуудад багш өөрийн заадаг хичээлээр тухайн хичээлийн агуулга, арга зүйг баяжуулан суралцахуйн үйл ажиллагааг дэмжих зорилготой зохион байгуулсан энэхүү лекц, сургалт нь зорилгоо биелүүлсэн үр дүнтэй, багш, судлаачид ажлын байран дээр мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой байснаараа онцлог боллоо.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн ЭШИХАА