Спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Олон улсын багш нарын 25 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийн хүрээнд Орхон аймгийн Их, Дээд сургууль, МСҮТ-ийн багш нарын дунд зохион байгуулагдаж буй спортын арга хэмжээ МУИС-ийн Эрдэнэт сургуулийн спорт зааланд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд МУИС-ийн Эрдэнэт сургууль, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Маргад дээд сургууль, Орхон МСҮТ, Орхон аймгийн ХАА МСҮТ-ийн баг тамирчид оролцож байгаа юм. Нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.