"БАГШ-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 оны 10 сарын 03-нд МУИС-ийн Эрдэнэт сургуулиас багш нарын баярыг тохиолдуулан зохион байгуулсан ЭШБХурал амжилттай болж өндөрлөлөө. ЭШ-ний бага хуралд МУИС-ийн Эрдэнэт сургууль, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Маргад дээд сургууль, ХАА-н МСҮТ-ийн багш нарын нийт 10 илтгэл хэлэлцэгдлээ. Хурлыг Эрдэнэт сургуулийн захирал доктор профессор Т.Энх-Амгалан удирдаж нарийн бичгийн даргаар магистр Л.Буяндулам ажиллав. Боловсрол судлалын агуулгаар хийгдсэн тус хуралд “Хичээлийн нарийвчилсан блупринт боловсруулах арга”сэдвээр Технологийн сургуулийн багш Б.Оюун 1-р байр, “Гэр бүлийн харилцааны сэтгэл ханамжийн асуудалд” (Орхон аймгийн жишээн дээр) сэдвээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сэтгэл судлалын багш Б.Уламбаяр 2-р байр, Кирилл бичгээс уйгаржин бичиг рүү  хөрвүүлэгч систем” сэдвээр Технологийн сургуулийн багш У.Баттулга 3-р байр тус тус эзэлсэн байна.