Олон улсын харилцаа 2+2 хамтарсан хөтөлбөрийн танилцуулах сургалт зохион байгууллаа.

Эрдэнэт сургууль өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн ОУХНУС-тай хамтарсан Олон улсын харилцаа 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр уг хөтөлбөрөөр 25 оюутан амжилттай суралцаж байна. Оюутнуудад зориулсан хөтөлбөрийн танилцуулах сургалтыг 10 сарын 11-ний өдөр зохион байгуулж сургалтад ОУХНУС-ийн захирал проф. С.Баттулга, тус сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш  док. Б.Баярцэнгэл нар оролцлоо. Мөн сургалтын үеэр ОУХНУС-ийн зүгээс мэргэжлийн ном сурах бичгийг Эрдэнэт сургуульд бэлэглэв.