МУИС-ийн Эрдэнэт сургууль ETV-тэй хамтарч ажиллаж эхэллээ.

МУИС-ийн Эрдэнэт сургууль шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд Орхон аймгийн ETV- тэй хамтран ажиллаж байна. Сар бүр зохион байгуулагдах Эрдэнэт сургуулийн цаг нэвтрүүлгийн 10 сарын дугаарт НББ-ийн тэнхимийн хамт олон оролцож "Бичил, жижиг аж ахуйн нэгжийн санхүүгийн болон татварын тайлагналд тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр ярилцлаа.