МУИС-ИЙН ЭРДЭНЭТ СУРГУУЛИЙН ЭШИА-ны ДЭРГЭДЭХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ КЛУБ-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт 2019 оны 10 сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг нээлтийн үеэр оюутнуудад ЭШ-ний клубийн зорилго, үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулан оюутны санал бодлыг сонсон хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргасан юм. Мөн ЭШИАлбаны дарга доктор Т.Элдэв-Очир “Боловсрол ба инноваци” сэдвээр оюутан залуучуудад сонирхолтой, цаг үеэ олсон лекц уншсан байна.
Манай клубын
ЗОРИЛГО: Бакалавр, магистрын хөтөлбөрийн оюутнуудыг эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, төгсөлтийн дипломын ажил бичихэд зөвлөн дэмжих, дадлагажуулах, оюутны бүтээлийг нийтэд сурталчлах, нийт гишүүдийнхээ хувийн ур чадваруудыг хөгжүүлэх замаар нийгэмд нөлөөлөл манлайлал бий болгох
Манай клубд элссэнээр оюутнууд бие дааж болон багаар сонирхсон сэдвээрээ судалгаа хийх, баг болж ЭШ-ний хурал, уралдаанд оролцох боломжтой.
ҮНЭТ ЗҮЙЛС:
- Мэдлэгийн эрх чөлөө
- Нэгдмэл байр суурь
- Ёс суртахуун
- Тасралтгүй суралцах
КЛУБЫН АЛСЫН ХАРАА: Гишүүдийн хөгжих орчинг бүрдүүлж, илтгэх урлагийн сургалт, эрдэм шинжилгээний бүтээл бичих бэлтгэлийг улам чанаржуулах бодлого баримталж байна. Түүнчлэн клуб нь оюутны нөхөрлөх орчин, харилцан тусалж, ойлголцох клубын дотоод уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Илтгэх урлаг
- ЭШ-ний жишиг хурал
- Хувь хүний хөгжлийн сургалт
МУИС-ийн Эрдэнэт сургуулийн ЭШИА-ны дэргэдэх оюутны ЭШ-ны клубийн нээлт 2019 оны 10 сарын 17-нд 14 цагаас 305 тоотод болно.
МУИС-ийн оюутан та бүхнийг урьж байна.
Холбоо барих: 99084261, 99020531, 99365624