МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Бизнесийн ухааны тэнхимийн Менежмент хөтөлбөрийн багш, оюутнууд Монос эмийн үйлдвэртэй танилцлаа.

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Бизнесийн ухааны тэнхимийн Менежментийн багш Д.Мөнхжаргал, Д.Сансар нар “Оюутан солилцоо”хөтөлбөрийг  2019 оны 11р сарын 08-ний өдөр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, Монос эмийн үйлдвэртэй хамтран зохион байгууллаа. Уг хөтөлбөрийн хүрээнд “Үйлдвэрлэлийн менежмент”, “Жижиг дунд бизнесийн менежмент” хичээлүүдээр  “Монос “ компанийн дэлхийн стандартад нийцсэн шинэ үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгуулж, тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн менежер Б.Ариунхолбоо үйлдвэрлэлийн процесс, шат дамжлагууд,  технологийн процесс, зах зээлийн борлуулалт, урамшуулалын талаар оюутнуудад дэлгэрэнгүй тайлбарлан, сонирхсон асуултанд хариулж сонирхолтой аялалыг зохион байгууллаа.

Мөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Захирал Док, проф, Ч.Энхбаяр МУИС-ийн Орхон сургуулийн захирлаар ажиллаж байсан Док, проф Д.Намжил багш нар  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Бизнесийн ухааны тэнхимийн Менежмент хөтөлбөрийн багш оюутнуудыг хүлээн авч санал бодлыг нь сонсож амжилт хүссэн байна.