Бизнесийн удирдлагын тэнхимээс хөтөлбөр сурталчлахтай холбоотой дараах ажлуудыг зохион байгууллаа.

  1. БУТ-ийн Менежментийн багш Д.Сансар БУ-I ангийн оюутнуудад “Менежер мэргэжлийн онцлог, давуу тал” сэдэвт лекц зохион байгууллаа.
  2. БУТ-ийн багш нар БУ-I ангийн оюутнуудад “Хос, хавсарга” хөтөлбөрийн танилцуулга хийж асуултанд хариулт өгч ажиллав.
  3. Менежмент, маркетинг мэргэжлийн ном, судалгааны бүтээлээр үзэсгэлэн гаргаж оюутнуудад танилцуулав.
  4. МУИС-ийн Эрдэнэт сургуулийн нийт оюутнууд Менежмент хөтөлбөрийн мэдээлэл хүргэх зорилгоор Шторк сурталчилгааг сургуулийн 1 давхарт зохион байгуулав.
  5. Тэнхимийн оюутнууд өдөр бүр “Өглөөний угталт" хийж тухайн өдрийн үйл ажиллагааны хөтөлбөр, менежмент хөтөлбөрийн танилцуулга тарааж мэдээлэл хүргүүлэв.

 

Амралт, чөлөөт цагийн хөгжөөнт тэмцээн уралдаан

  1. БУТ-ийн багш нар, Менежмент-2 ангийн оюутнууд хамтран “Халуун сэтгэл” хандивын аян зохион байгууллаа.
2.“Happy time”, “5 секунт” хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгууллаа. Уг тэмцээнд анги бүрээс нэг оюутан оролцов. Тэмцээнд НББ-2 ангийн оюутан н.Батсуурь түрүүлэв.
3.БУ-I ангийн оюутнуудын дунд “Алтан хонх” асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд БУ-I-I ангийн оюутан Г.Баттогтох түрүүллээ.
4.“Би хэн бэ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан.