Зочин багш урьж ажиллууллаа.

МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш нар Эрдэнэт сургуулийн Багш монгол хэл уран зохиолын боловсрол II-IY түвшний оюутнуудад 2019 оны 11 сарын 13-15-нд мэргэжлийн чиглэлийн дагуу лекц уншлаа.  Доктор, дэд профессор Л.Ганчимэг Монгол хэлний үгийн сан-утга судлал, Доктор, дэд профессор С.Батхишиг Монгол хэлний авиа судлал, Доктор, дэд профессор М.Ууганбаяр Монгол хэлний өгүүлбэр судлал, Доктор, ахлах багш Ж.Ганбаатар Монгол хэлний бүтээвэр судлал чиглэлээр  оюутнуудад хичээл заасан байна. Үүнчлэн Доктор, дэд профессор М.Ууганбаяр хэлний салбарын багш нарт “Хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлага” сэдвээр лекц уншиж, сонирхсон асуултаар багш нартай  ярилцав.