“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр сурталчлах 7 хоногийн аян зохион байгуулагдлаа.

2019.11.11-2019.11.15—ний өдрүүдэд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмээс “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр сурталчлах 7 хоногийн аяны арга хэмжээг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Уг арга хэмжээний хүрээнд 2019.11.11-ний өдөр “Бизнес ба удирдахуй” ерөнхий суурь хөтөлбөрөөр I түвшинд суралцагчдад зориулсан “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр сурталчлах, таниулах сургалт, “Монголын түүх”-ийн хичээл болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр “АХА” хөгжөөнт тэмцээнийг нягтлан бодох бүртгэлийн багш Д.Отгонцэцэг, түүхийн багш Б.Отгонтөгс нар зохион байгуулж, 1-р байрыг ОУХ хөтөлбөрийн оюутан У.Шар-Од, 2-р байрыг БУ-ийн хөтөлбөрийн оюутан Э.Урангуа, 3-р байрыг БУ-ын хөтөлбөрийн оюутан Б.Мөнгөнтуул нар тус тус эзэллээ.

Мөн өдөр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, ММНБИ-ийн Орхон салбарт хамтран “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагч оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжлийн олимпиадыг зохион байгууллаа. Уг олимпиад нь суралцагчдын суралцах идэвхийг өрнүүлэх, мэргэжлийн онолын мэдлэгийг бататгах, сайжруулах, мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүндийг сурталчлах, оюутны бие даан суралцах арга барилыг дээшлүүлэх, улсын олимпиадын урьдач нөхцлийг хангах зэрэг олон зорилгыг агуулж өргөн хүрээтэй, далайцтай зохион байгуулагдсан билээ. Энэ удаагийн XI олимпиадад нийт 40 гаруй оюутан залуус өөрийн эрдэм мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагч VI түвшний оюутан Б.Мишээл тэргүүн байрыг, VI түвшний суралцагч Э.Одонхүү дэд байрыг, III түвшний суралцагч Х.Минжинсор гутгаар байрыг тус тус эзэллээ. Олимдиадын арга хэмжээнд ММНБИ-ийн менежер Д.Отгонбаатар болон бусад МНБ гишүүд оролцож, оюутан залуусын цаашдын сурлагад амжилт хүсэж, шагнал гардууллаа. Олимпиад нь санхүүгийн болон зардлын нягтлан бодох бүртгэлийн хичээлийн агуулгын түвшинд зохиогдлоо.

2019.11.12-ний өдөр “Нягтлан бодох бүртгэл”, “Санхүү”, “Менежмент” хөтөлбөрөөр суралцагч II түвшний оюутан залуусын дунд “100 онооны уналт” цэнгээнт тэмцээнийг “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” хичээл болон танин мэдэхүйн асуултын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн багш Б.Үнэнбат зохион байгууллаа. Уг тэмцээнд II түвшний 60 гаруй оюутан суралцагч хамрагдаж оролцсоноос 1-р байрыг “Менежмент” хөтөлбөрөөр суралцагч  Ц.Дэмидбаатар, У.Очирхуяг, Б.Ганболд нарын баг, 2-р байрыг “Санхүү” хөтөлбөрөөр суралцагч Л.Дөлгөөн-Эрдэнэ, Д.Жавзандулам, Н.Жоламан нарын баг, 3-р байрыг “Санхүү” хөтөлбөрөөр суралцагч М.Хонгорзул, Ч.Отгонжаргал, Н.Чинзориг нарын баг тус тус эзэлжээ

 
Мөн өдөр “Нягтлан бодох бүртгэл”-ийн IV түвшний суралцагчдын дунд “Бидний практик ур чадвар” мэргэжил, танин мэдэхүйн тэмцээнийг оюутнуудын дунд багш Э.Вандандулам зохион байгууллаа. Уг тэмцээнийг оюутнуудыг 8 баг болгон хувааж 4 үе шаттайгаар зохион байгууллаа. Тус тэмцээн нь оюутнууд онолын мэдлэгээ практикт хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх, анхан шатны баримтыг англиар нэрлэж сурах зэрэг ая холбогдолтой тэмцээн болж,  I байрыг НББ-4 ангийн оюутан Ба. Хонгорзул, Э.Одонхүү, Г.Бямбахатан нар, II байрыг НББ-4 ангийн оюутан О.Мөнхбаяр, Э.Норсон, Д.Оюунбилэг нар тус тус эзэллээ.
2019.11.13-ний өдөр “Бизнес ба удирдахуй” ерөнхий суурь хөтөлбөрийн I түвшин,  “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрийн II, III, IV түвшин, “Менежмент” хөтөлбөрийн II түвшин, нийт 90 гаруй суралцагчдыг хамруулсан “Хандлага ба үнэ цэнэ” сэдэвт сургалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.Оюунтуяаг урьж лекц уншуулсан ба оюутан залууст зөвлөгөө өгч, тэдний асуултанд хариулж сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Уг сургалтын зохион байгуулалтын ажлыг багш Э.Вандандулам хариуцан гүйцэтгэлээ.
2019.11.14-ний өдөр “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр III түвшинд суралцагч оюутнуудын дунд “Удирдлагын шийдвэр гаргалтанд нягтлан бодогчийн оролцоо” сэдэвт мэргэжлийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд тус түвшний суралцагч нийт 25 оюутан 5 баг болон оролцож, “Удирдлагын нягтлан бодох бүртгэл” хичээлийн хүрээнд үзэж судалсан онолын мэдлэгийг ашиглан оновчтой шийдвэр гаргах кейс асуудлаар хоорондоо оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорьж уралдацгаалаа. Уг тэмцээнд Норжинсүрэн ахлагчтай IV баг тэргүүн байрыг, Н.Хонгорзул ахлагчтай III баг дэд байрыг тус тус эзэллээ.
  
2019.11.13-14-ний өдрүүдэд “Бизнес ба удирдахуй” ерөнхий суурь хөтөлбөр, “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд “Бид чадна” спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнийг нягтлан бодох бүртгэлийн багш Т.Батдорж зохион байгуулж явуулсан бөгөөд спортын дараах төрлүүдээр амжилттай оролцлоо. Үүнд:

Спортын төрөл

1-р байр

2-р байр

3-р байр

1

Сагсан бөмбөг

Холимог

НББ4а 1-р баг

БУ1 2-р баг

НББ4а 2-р баг

2

Гар бөмбөг

Холимог

НББ2а

НББ4а

НББ2а

3

Дартс

Холимог

БУ1

НББ2а

НББ4а

4

Шатар

Эрэгтэй

НББ3а С.Отгонсүрэн

БУ1 А.Гэрэлт-Од

НББ2а И.Алтансүх

 

 

Эмэгтэй

БУ1 Э.Энхжаргал

НББ4а Ш.Бурмаа

НББ3а Д.Оюундарь

5

Ширээний теннис

Эрэгтэй

НББ3а С.Пүрэвсүрэн

БУ1 Б.Эрдэнэбаатар

НББ4а С.Даваасамбуу

 

 

Эмэгтэй

НББ2а Р.Буян-Ундрах

НББ3а Э.Гарамханд

НББ4а И.Болор-Эрдэнэ


Төрөл тус бүрд эхний гурван байр шалгаруулж, багийн дүнг бага онооны системээр дүгнэж, нэгдсэн дүнгээр “Нягтлан бодох бүртгэл” 4а анги тэргүүн байр, “Бизнес ба удирдахуй” ерөнхий суурь хөтөлбөр I анги дэд байрыг тус тус эзэллээ.
 2019.11.15-ний өдөр “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд “Нягтлан бодох бүртгэл-2019” жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг багш Э.Вандандулам удирдаж зохион байгуулж, шүүгчээр багш Л.Баасандорж, Т.Батдорж, Э.Вандандулам нар ажиллалаа. Уг хуралд 13 илтгэл ирсэнээс шүүгчид дараах илтгэлүүдийг II шатанд шалгаруулан хэлэлцүүллээ.Үүнд:
  1. Н.Хонгорзул “Үйлдэлд суурилсан өртөг тооцох арга зүй”, удирдсан багш Л.Баасандорж
  2. М.Бямбасүрэн “Борлуулалтын орлогод нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээ”, удирдсан багш Т.Батдорж
  3. С.Даваалхам “Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн өнөөгийн байдал”, удирдсан багш Э.Вандандулам
  4. И.Болор-Эрдэнэ, Э.Одонхүү “Борлуулалтын орлого, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээний онол арга зүй”, удирдсан багш Д.Отгонцэцэг
  5. Эдгээр илтгэлүүдээс тэргүүн байрыг С.Даваалхам, дэд байрыг И.Болор-Эрдэнэ, Э.Одонхүү нарын илтгэлүүд эзэлсэн байна.