“Халуун сэтгэл” хандивын аян зохион байгууллаа.

БУТ-ийн тэнхимийн багш Д.Болоржаргал, Менежмент-2 ангийн оюутнуудтай хамтран 2019.10.28-11.01.-ний өдрийн хооронд МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш, ажилтнууд, оюутнуудын дунд “Халуун сэтгэл” хандивын аянг амжилттай зохион байгууллаа. Хот тохижуулах газрын ажилчид маань өглөөний 04 цагаас ажилдаа гараад оройн 17 цаг хүртэл цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд байнга гадаа ажиллаж байдаг билээ. Тиймээс эдгээр хүмүүст зориулж уг аяныг зохион байгуулан 2019.11.05-ны өдөр халуун хоол, цай, аарцаар үйлчилж нэгэн өдрийг сэтгэлийн урамтай өнгөрүүллээ.

Манай аянд идэвхитэй оролцсон Эрдэнэт сургуулийнхаа нийт оюутан залуусдаа, сэтгэл гарган амжилттай зохион байгуулсан Менежмент 2 ангийн оюутнууддаа талархал илэрхийлье.