Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш нарын мэргэжлийн семинар болов.

Энэ удаагийн семинараар хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Б. Даваасүрэн “Хэл сурах, эзэмших нь нийгэм хэл шинжлэлийн асуудал болох нь” сэдвээр илтгэл уншив.

Хэлийг зөвхөн тэмдгийн тогтолцоо болох талаас судалдаг бүтэц хэл шинжлэлийн хандлага хангалтгүй гэдгийг судлаачид нэгэн дуугаар хэлэх болсон өнөө үед хэлийг олон шинжлэх ухааны зааг дээр судлах, тэр дундаа хэлний биологийн шинж болон нийгмийн шинжийг анхааран судлах шаардлага бий болжээ.  Энэ үүднээс  “Хэл сурах” хэмээх ойлголтыг нийгэм хэл шинжлэлийн үүднээс тайлбарлаж, хэл сурах, хэл эзэмших нь өөр хоорондоо ялгаатай асуудал болох талаар сонирхолтой жишээ, баримт дээр тулгуурлан илтгэл тавилаа.