Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн мэргэжлийн семинар боллоо.

Энэ удаагийн мэргэжлийн семинараар доктор, дэд профессор Н.Амаржаргал  “Гадаад хэлний сурах бичиг, гарын авлагын зохиомж” сэдвээр илтгэл тавив. Тэрээр гадаад хэлний гарын авлага, сурах бичгийн зохиомжид тавигдаж байгаа орчин үеийн шаардлага, олон улсын чиг хандлагын талаар өөрийн хийсэн судалгаанд тулгуурлаж тайлбарлалаа. Мөн сурах бичиг, гарын авлагын зохиомж, материал сонгох зарчим, дасгалын дараалал зэрэг асуудлыг илтгэлдээ хөндлөө.