“Монгол улсын аж ахуй нэгж, байгууллагуудын санхүүгийн өнөөгийн төлөв, байдлын шинжилгээ, дүгнэлт” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Л.Наранчимэг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нар, магистрантуудад “Монгол улсын аж ахуй нэгж, байгууллагуудын санхүүгийн өнөөгийн төлөв, байдлын шинжилгээ, дүгнэлт” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг хийж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн нь багш, магистрантуудын цаашдын судалгааны ажилд дэмжлэг болохоор ажил боллоо.