Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

2019 оны  12 сарын 13-нд  МУИС-ийн Эрдэнэт сургуулийн багш нарын ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ амжилттай зохион байгуулагдлаа. Бизнесийн удирдлагын салбарын 4 илтгэл, хэлний боловсролын салбарын 6 илтгэл оролцож өөрсдийн судалгааны ажлаа танилцууллаа. Хэлний боловсролын салбарын хурлыг МУИС-ийн профессор, доктор Н.Нансалмаа, бизнесийн удирдлагын салбарын хурлыг МУИС-ийн профессор, доктор Н.Сонинтамир удирдаж, нарийн бичгийн даргаар магистр Д.Ундармаа, Д.Болоржаргал нар ажиллав. Энэ хичээлийн жилийн хувьд “Докторант багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан 13 докторант багш  өөрсдийн хийсэн судалгааг танилцуулж хурлын хүрээг улам тэлсэн онцлогтой байлаа. Мөн нийт багш оюутнуудад МУИС-ийн профессор Н.Нансалмаа “БИОКОМПЬЮТЕРИЙН ТОХИРГОО: ХҮНИЙ ХӨГЖЛИЙН НЕЙРОБИОЛОГ,  СЭТГЭЛ ЗҮЙН ҮНДЭС”,  МУИС-ийн профессор Б.Туяа “ОЮУТНЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛ”,  МУИС-ийн профессор Н.Сонинтамир “СТРАТЕГИ БА ХҮНИЙ НӨӨЦ”- сэдэвт лекц уншиж үнэтэй зөвлөгөө санал өглөө.