“Миний дуртай ном” чөлөөт ярилцлага зохион байгууллаа.

Номын сан-мэдээллийн төвөөс 2019.12.04-нд  "21-р зууны багш" клубтэй хамтран Англи хэлний багшийн 2а, Монгол хэлний багшийн 2а ангийн  оюутны дунд “Миний дуртай ном” чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Боловсрол судлалын доктор (Ph.D)  Н. Амаржаргал зочин багшаар уригдан оролцож оюутнуудад ном хэрхэн унших талаар зөвлөмж мэдээлэл өглөө.

Мөн эдийн засгийн ухааны доктор (Ph.D)  Т. Элдэв-очир   унших дуртай номынхоо үйл явдлыг оюутнуудад ярьж сонирхууллаа. Уг арга хэмжээний үеэр номын сангаас  Монголын уран зохиолын дээж 108 боть, Дэлхийн сонгодог зохиолын 50 боть, Багш Н.Амаржаргалын бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчиллаа. Оюутнуудын дунд номын солилцоо явууллаа. Оюутнууд өөрийн дуртай уншсан номноосоо ярьж санал сэтгэгдлээ хуваалцлаа.