Эмэгтэйчүүд судалгаа шинжилгээний ажил сэдэвт ЭШБХурал цахимаар зохион байгуулагдлаа

МУИС-ийн Эрдэнэт сургууль нь WSTEM Орхон салбар, Эрдэнэт ШУТП-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлтэй хамтран залуу эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор жил бүр хамтран Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. 2020-2021 оны хичээлийн жилийн хурлыг “Эмэгтэйчүүд - судалгаа шинжилгээний ажил” сэдвээр зохион байгуулсан ба эхний шатнаас шалгарсан шилдэг 9 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийн залуу судлаач Д.Оюу-Эрдэнэ, Х.Адъяацогт нарын хамтарсан илтгэл шилдгээр шалгарсан байна. Нийт оролцсон судлаачиддаа цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье.